-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн
Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын
...-ны өдрийн ... дугаар тогтоолын хавсралт
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн 2019 оны 4, 5, 6 дугаар сарын урамшуулал
Д/д
Төлөөлөгчдийн овог нэр
Нийт олгох мөнгөн урамшил
1
Нямцэцэг Сайнболд
5,000,000
2
Содномбалжир Мөнгөнсар
5,000,000
3
Жамсран Чимэдцогзол
5,000,000
4
Сумъяа Отгонсүрэн
5,000,000
5
Сосорбарам Амарбаясгалан
5,000,000
6
Чадраабал Болормаа
5,000,000
7
Цэвээн Дуламжав
5,000,000
8
Дашцэрэн Баянбат
5,000,000
9
Дугар Мөнхчулуун
5,000,000
10
Лувсанцэдэн Баярсайхан
5,000,000
11
Намхай Оюунцэцэг
5,000,000
12
Цэрэндэлэг Бугасүрэн
5,000,000
13
Жавзий Лхагвасүрэн
5,000,000
14
Дэчин Нэмэхбат
5,000,000
15
Дэмбэрэл Отгонбаатар
5,000,000
16
Очирсүх Есөнтөмөр
5,000,000
17
Батаа Батхуяг
5,000,000
18
Шагдарсүрэн Батсүрэн
5,000,000
19
Гэндэн Бадамгарав
5,000,000
20
Загдсүрэн Бямбажав
5,000,000
21
Дамжин Бат-Эрдэнэ
5,000,000
22
Лхаасүрэн Ариунтуяа
5,000,000
23
Баасанжаргал Цогзолмаа
5,000,000
24
Сосорбарам Энхтайван
5,000,000
25
Бүлтэнхүү Мөнхбат
5,000,000
26
Дэлэгпунцаг Ядамжав
5,000,000
27
Тогтох Идэрцагаан
5,000,000
28
Хашбаатар Алтаншагай
5,000,000
29
Ванданчимэд Хүрэлбаатар
5,000,000
30
Дашзэвэг Мөнхтөр
5,000,000
31
Баавгайхүү Насанбат
5,000,000
32
Дамдинсүрэн Мөнхбат
5,000,000
33
Нэргүй Оюунгэрэл
5,000,000
34
Жадамба Алтантуул
5,000,000
35
Ойдов Цэнддорж
5,000,000
Дүн
175,000,000
Үүрэг болгох тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 22, 23 дугаар тогтоол, 2018 оны 29 дүгээр тогтоолын хавсралтын 4.1.2, 4.2 дугаар заалтыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур, Эрээн хотын Ардын Төлөөлөгчдийн Их Хуралтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийн хэрэгжилтийг хангахтай холбогдуулан дүүргийн зүгээс авч хэрэгжүүлэх дараах чиглэлийн үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Ж.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.
1) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хоттой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан “Дүүргийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих” чиглэлийн хүрээнд:
• Манжуур хотод “Чингэлтэйд үйлдвэрлэв төв”-ийг байгуулах ажлын урьдчилсан бэлтгэлийг хангуулж, холбогдох хэлтэс, албадыг үүрэгжүүлэн, тус төвийг 2019 оны 06 сард багтаан нээж, үйл ажиллагааг нь эхлүүлэх
2) БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тусгагдсан “Дүүргийн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах” чиглэлийн хүрээнд:
• Дүүргийн 13, 14, 15 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Чандмань толгой, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Самбаллхүндэвийн эргэмжийн газар орчмын 47 га газрыг ойжуулах, ногоон байгууламж бий болгох ажлыг эрчимжүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэх
• Дүүргийн тохижилт, ногоон байгууламжийн салбарын ажилтан, албан хаагчдын бүрэлдэхүүнтэй судалгааны баг бүрдүүлж, Эрээн хотод богино хугацааны мэргэшүүлэх сургалтад хамруулж, туршлага судлуулах ажлыг 4 дүгээр сард багтаан шуурхай зохион байгуулах
2. Тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг Хурлын Тэргүүлэгчдэд хагас, бүтэн жилээр тайлагнахыг дүүргийн Засаг дарга /Ж.Эрдэнэбат/-д үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Ажлын алба /Ц.Алтанцацрал/ нарт тус тус даалгасугай.
ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ
Шагнах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 165 дугаар тогтоолыг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ нь:
1. Дүүргийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, эрхэлсэн ажилдаа амжилт гарган ажиллаж байгаа хавсралтад нэр дурдсан иргэдийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шагналаар шагнахаар шийдвэрлэсүгэй.
2. Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Чандмань одон”-оор шагнагдах иргэдийн нэрсийг нэгдүгээр, “Хүндэт өргөмжлөл”-өөр шагнагдах иргэдийн нэрсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
3. Шагналд шаардагдах зардлыг Хурлын төсвийн зардлаас гаргахыг Хурлын Ажлын алба /Ц.Алтанцацрал/-нд зөвшөөрсүгэй.
ДАРГА Д.БАТ-ЭРДЭНЭ