-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Дэмжлэг үзүүлэх тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Чингэлтэй дүүргийн харьяа Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, их дээд сургуульд шинээр элсэгч хүүхэд, залуучуудад мэргэжил сонголтоо оновчтой, зөв тодорхойлоход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор “Шинэ алхам-2021” их, дээд сургуульд элсэгчдэд зориулсан гарын авлагыг хэвлүүлэн тараахаар шийдвэрлэсүгэй.
2. Шаардагдах зардлын төсвийг Хурлын төсвийн зардлаас санхүүжүүлэхийг Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд зөвшөөрсүгэй.
ДАРГА Б.МӨНХБАТ