-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Чадварлаг багш-2024”
арга хэмжээ батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Багшийн тасралтгүй хөгжил, сургалтын байгууллагын менежментийн өөрчлөлтийг боловсронгуй болгож, боловсролын үйлчилгээг тэгш хүртээмжтэй хүргэх, хүүхдийн сурч, хөгжих эерэг таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилго бүхий “Чадварлаг багш-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ