ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

“Эрүүл Чингэлтэйчүүд-2024”

арга хэмжээ батлах тухай

 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн анхан болон лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлд, мэргэжлийн багаар, чанартай, тэгш хүртээмжтэйгээр үзүүлэн анхан болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг, иргэд олон нийт, хамт олны идэвх оролцоотойгоор сайжруулан тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилго бүхий “Эрүүл Чингэлтэйчүүд-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хасас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                          Б.МӨНХБАТ

                                                   

 

 

 

 

 

 

 


Attachment
View