-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Бүтээлч Чингэлтэйчүүд-2024”
арга хэмжээ батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Ажилтай орлоготой, эрүүл аюулгүй, хүртээмжтэй ажлын байртай, иргэн бүрийн хөгжилд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “Бүтээлч Чингэлтэйчүүд-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ