-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Ногоон дүүрэг-2024” арга хэмжээг
батлах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын
тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Байгальд ээлтэй эко санал, санаачилгыг нэвтрүүлж, байгаль орчныг
хамгаалах, нөхөн сэргээх, ногоон байгууламжийг бий болгох, түүнийг арчлах,
агаар, хөрсний бохирдлыг багасгах, нэг хүнд ногдох ногоон байгууламжийн
хэмжээг нэмэгдүүлэх замаар иргэд, олон нийтэд экологийн боловсролыг
төлөвшүүлж ногоон хөгжлийг дэмжих зорилго бүхий “Ногоон дүүрэг-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ