-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Гамшгаас хамгаалах сайн дурын
үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах
гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх-2024”
арга хэмжээг батлах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалт, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшгийн эмзэг байдал эрсдэлийг бууруулах зорилго бүхий “Гамшгаас хамгаалах сайн дурын үйл ажиллагааг дүүргийн хэмжээнд зохион байгуулах гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ