ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

 

Төсөл

 

Төсөл дэмжих тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.10 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Тахилтын аманд Монгол зан заншлын онцлогийг тусгасан, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон байгууламж бүхий төгөл байгуулах “Сайхан Гомбо Хурал” төрийн бус байгууллагын төслийн саналыг дэмжсүгэй.

2. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэхийг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.

 

 

 

                    ДАРГА                                     Б.МӨНХБАТ

 

 

 

Төсөл

Хууль, эрх зүйн үндэслэл

 

Д/д

Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам

Холбогдох хууль тогтоомж-ийн

Зүйл/бүлэг

Заалт

1

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль

 

20 дугаар зүйл. Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрх

20.1.7. Хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;

 20.1.10.Олон нийтийн үүсгэл санаачилгыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, тухайн нутаг дэвсгэр дэх төрийн бус байгууллага, сүм хийдтэй харилцах;

 25 дугаар зүйл.

Хурлын тогтоол

25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална.

 

 


Attachment
View