ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Төсөл

 

 

 

 

Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг

өөрчлөн байгуулах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 “ж”, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.“Хайрхан инновацийн хөгжлийн төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрыг /УТҮГ/ “Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулж, дүрмийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.“Чингэлтэй дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, төсөвт үйлдвэрийн газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.

3.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 74 дүгээр тогтоолын хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                               Б.МӨНХБАТ


Attachment
View