-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн
иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит
есдүгээр хуралдааны тов зарлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдааныг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1000 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсугай. Үүнд:
1) “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2) Чингэлтэй дүүргийн “Хүүхдийн номын өргөө” төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газрын нэрийг өөрчилж, дүрмийг шинэчлэн батлах тухай
3) Хамгаалалтын бүсийн хилийн цэсийн солбицлыг шинэчлэн тогтоох тухай
4) Хамтарсан баг байгуулах тухай
5) Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
(Илтгэгч нь: Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл)
6) Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөл байгуулах тухай
(Илтгэгч нь: Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат)
2.Хуралдаанд шаардагдах зардлыг Хурлын төсвөөс гаргахыг Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ундрал)-нд зөвшөөрсүгэй.
3.Ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Ундрал), Засаг даргын Тамгын газар (дарга П.Баянбаатар)-т тус тус даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ