ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН БҮРДҮҮЛЭХЭД ИРГЭД БИДНИЙ ОРОЛЦОО” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, илрүүлэх үйл ажиллагаанд иргэдийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх, цагдаа болон төрийн бусад байгууллагуудтай хамтран ажиллах зорилгын хүрээнд дүүргийн хэмжээнд иргэдийн сайн дурын эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлсний 10 жилийн үйл ажиллагааг тохиолдуулан нийтийн эргүүлийн өдөрлөг зохион байгуулагдлаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Бүлтэнхүүгийн Мөнхбат, дүүргийн Засаг дарга Балжиннямын Мөнхбат болон дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн гишүүд болон холбогдох ажилтнууд оролцлоо. Өдөрлөгийн үеэр дүүргийн Цагдаагийн газар, Онцгой байдлын хэлтэс, Замын цагдаагийн хэлтсүүд техник тоноглолын үзэсгэлэн гаргаж иргэдэд танилцуулж, дүүргийн соёлын төвийн уран сайханчид мэндчилгээ дэвшүүлж урлагийн тоглолт хийв.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат манай өнөөдрийн арга хэмжээнд оролцож байгаа зочдын дотор энэ ажлыг эхлэхээс нь одоо хүртэл өөрийн сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа, дараачийн үеэ бэлтгэж байгаа манай олон гишүүд оролцож байна. Нийтийн эргүүл та бүхний хамтын ажиллагаа, оролцоо, хүч дэмжлэгээр Чингэлтэйчүүд амар амгалан амьдрах, санаа амар хөдөлмөрлөх, сурч боловсрох, цагдаа, онцгой байдал, эрүүл мэндийн туслалцааг шаардлагатай үед авах, зуучлуулах нөхцөл боломж байнга бүрэлдэж байдагт баяртай байгаа талаар цохон тэмдэглэв.
Чингэлтэй дүүрэг нь 2014 оноос иргэдийн сайн дурын оролцоонд түшиглэн нийтийн эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлж, тэдний дэмжлэгтэйгээр гэмт хэрэг, гамшиг ослоос сэргийлэх ажлыг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран үр дүнтэй хэрэгжүүлж байгаа нь бусад дүүргүүдээс ялгарах онцлог ажлуудын нэг юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

МЭНДЧИЛГЭЭ 2024.11.02

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 2024.10.29

МЭНДЧИЛГЭЭ 2024.10.29

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...