ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар менингоккокт халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшигт өртөх эрсдэл бүхий үерийн далан, мухар гудамжинд буусан, зөвшөөрөлгүй хашаагаа өргөтгөсөн, орц гарц хаасан айл өрх, албан байгууллагын мэдээллийг шинэчлэх, дүүргийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөг танилцуулах талаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг сонслоо. Мөн газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдрийн хүрээнд дүүргийн иргэдийг гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд сурган бэлтгэх, бэлэн байдлыг хангуулах мэдлэг олгох нэг сарын аян зохион байгуулахаар шийдвэрлэв. Түүнчлэн хавар, намрын хуурайшилтын үед ногоон бүс, ой хээрийн болон шар өвсний гал түймрийг унтраахад шаардлагатай багаж хэрэгслийн дэмжлэгийг дүүргийн Онцгой байдлын хэлтэст үзүүлэх, дүүргийн харьяа ерөнхий боловсролын сургуулиудад “Гамшгийн эрсдэлийн боловсрол” сэдэвт сургалт зохион байгуулах талаар хэлэлцэж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө.  

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНХАУ-ЫН ҮШИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДАА, ЖДҮ-ИЙН Ч...

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА,...

ХХҮХ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД...

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын э...