ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГУРВАН БАЙРШИЛД ГАЗАР ЧӨЛӨӨЛЖ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛГОХООР ТӨЛӨВЛӨЖЭЭ

Чингэлтэй дүүрэг 8930 га газар нутагтай. Үүнээс 51.1 хувь буюу дийлэнх нь ойн сан бүхий газар. Төвийн хэсгээрээ хүн амын төвлөрөл их. Нэмж газар олгох боломж хомс. Энэ утгаараа дахин төлөвлөлт хамгийн сайн хэрэгжиж буй дүүрэгт тооцогддог. Ирэх оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ч энэ талаарх ажлууд түлхүү тусгагдсан гэдгийг Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны өргөтгөсөн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үеэр Газар зохион байгуулалтын албанаас танилцууллаа. 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд 3 бүлэг 19 дэд бүлэг 181 арга хэмжээ тусгагдсан байна. Үүнээс газрын зөрчил арга хэмжээний хүрээнд 14 байршилд тоосгон гарааш,  15 байршлын 1095 метр хашаа, 57 байршлын хаалтыг чөлөөлөхөөр төлөвлөжээ. Чингэлтэй дүүрэг гудамж талбай хороолол дундах ногоон байгууламжаа нэмэгдүүлэх бодлого барьж байгаа бөгөөд 2025 онд энэ чиглэлээр гурван байршилд газар чөлөөлөх юм. Хурлын хорооны зүгээс Чингэлтэй дүүргийн 2025 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлтэй танилцаад газар зохион байгуулалт, газар чөлөөлөлтийн ажлыг ач холбогдол, үр ашиг, хүн амын нягтаршлаар нь эрэмбэлж, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, инженерийн дэд бүтэц, шугам сүлжээтэй уялдуулан төлөвлөх, үер, халиа дошингийн эрсдэлтэй бүсэд өртсөн иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг жил бүр үе шаттайгаар тогтмол хэрэгжүүлэх зэрэг зургаан санал, дүгнэлт гаргалаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

БНХАУ-ЫН ҮШИ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХУДАЛДАА, ЖДҮ-ИЙН Ч...

“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ЁС ЗҮЙ, ХАРИЛЦАА ХАНДЛАГА,...

ХХҮХ: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД СҮҮЛИЙН НЭГ ЖИЛД...

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын э...