ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЦГААЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ГХУСАЗСЗ-өөс санаачлан Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд, эрсдэлт нөхцөлд байгаа сурагчдын аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчилд өртөх, холбогдохоос сэргийлэх зорилгоор “Хүүхдүүдээ хамгаалцгаая” сэдэвт сургалтыг зохион явууллаа.
Дүүргийн Боловсролын хэлтэс, Японы хүүхдийг ивээх сантай хамтран дүүргийн нийт СӨББ, ЕБС-ийн Хүүхэд хамгааллын багийн гишүүдийг хамруулан зохион байгууллаа.
Сургалтыг нээж Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга Т.Уламбаяр, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан нар оролцож, үг хэллээ.
Японы хүүхдийг ивээх сангийн Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн ажилтан Ч.Мөнгөнтуяа, П.Цэдэндамба нар “Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх нь” сэдвийн хүрээнд сургалт, мэдээлэл өглөө.
ГХУСАЗСЗ-ИЙН АЖЛЫН АЛБА

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 2024.10.29

МЭНДЧИЛГЭЭ 2024.10.29

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

“ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЦГААЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН Б...