ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“МЭРГЭЖЛЭЭ ЗӨВ СОНГОХ НЬ” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас санаачлан хувь хүний амжилтад хүрэх сэтгэлзүйг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжих, мэргэжлээ хэрхэн сонгох, гадаад, дотоодын их дээд сургуулийн тэтгэлэгт хамрагдах, тэдний дуу хоолой, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Мэргэжлээ зөв сонгох нь” сэдэвт уулзалт, өдөрлөгийг 24 дүгээр сургуулийн Урлаг танхимд зохион байгууллаа.
Уулзалт, өдөрлөгт дүүргийн дүүргийн нутаг дэвсгэр дэх Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын төлөөлөл оролцож, залуучуудад мэргэжил сонголт болон гадаад, дотоодын их дээд сургуулийн тэтгэлгийн талаарх мэдээллийг өгч, тэдэнд сурч хөгжих боломжийг нэмэгдүүллээ.
Уг уулзалт, өдөрлөгт “Гадаадад суралцах туршлага”, “Сайн дадлыг бий болгох нь”, “Нойр хүнд хэр чухал вэ?” зэрэг сэдвүүдээр УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, “Дотоодын их, дээд сургуульд хэрхэн тэтгэлгээр суралцах вэ?”, “Элсэлтийн шалгалтад бэлдэхдээ юуг анхаарах вэ?” зэрэг сэдвүүдээр Ерөнхий боловсролын 84-р сургуулийн багш Э.Эрдэнэбат нар тус тус лекц, хэлэлцүүлэг хийлээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ОХИДЫН ЕРТӨНЦ” СУРГАЛТАД ДҮҮРГИЙН 13 ЕБС-ИЙН 1500...

“ТУСГААР ТОГТНОЛЫН ҮНЭ ЦЭНЭ” ЛЕКЦЭД 500 СУРАГЧ ХАМ...

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДҮҮДИЙН SOFT SKILLS ХӨГЖҮҮЛЭХ ЭНТЕ...

ХОВД АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД, АЖЛЫН АЛБАНЫХАН Ч...