ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АНХДУГААР ХУРАЛДААН ҮРГЭЛЖЛЭН ХУРАЛДЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Анхдугаар хуралдаан завсарлага авч, өнөөдөр үргэлжлүүлэн /2024.10.23/ хуралдлаа.

Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийг шинээр байгуулж, гишүүдээр Хурлын дарга Т.Уламбаяр, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Н.Бямбагэрэл, Хурлын Төлөөлөгч Б.Мөнхбат, Д.Уянга Ж.Чимэдцогзол, Л.Цэеэрэгзэн С.Энхтайван нар сонгогдон ажиллахаар боллоо.

Мөн дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол, шийдвэрийн биелэлтийг хянан шалгах чиг үүрэг бүхий Хурлын хороодыг байгуулж, бүрэлдэхүүн ажиллах журмыг хэлэлцэн шинэчлэн баталлаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ШАГНАЛ ГАРДУУЛЛАА 2024.10.29

МЭНДЧИЛГЭЭ 2024.10.29

НИЙСЛЭЛИЙН ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИ...

“ХҮҮХДҮҮДЭЭ ХАМГААЛЦГААЯ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН Б...