ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг танилцууллаа

 

Энэ долоо хоногийн “Бодлогын уулзалт”-д Сэлбэ хорин минутын хот корпорац ХХК-ийн Гүйцэтгэх захирал У.Баатар оролцож, “Сэлбэ хот” төслийн газар чөлөөлөлт болон бүтээн байгуулалтын ажлын явцыг дүүргийн удирдлагуудад танилцууллаа.

Тус төсөл нь “20 минутын хот” концепцод тулгуурлан иргэдийн амьдрах орчны хэрэгцээг цогцоор нь шийдэх зорилготой хэрэгжиж байна. Үүний хүрээнд орон сууц, ажлын байр, худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, боловсрол, соёл амралт, тээврийн хүртээмж зэрэг үндсэн зургаан чиглэлийг хөгжлийн суурь болгон төлөвлөжээ.

“Сэлбэ хот” төсөл нь Чингэлтэй дүүрэг болон Сүхбаатар дүүргийн нийт 158 га талбайг хамарч байгаа бөгөөд төслийн хүрээнд сургууль, цэцэрлэг, төрийн болон худалдаа үйлчилгээний төв, соёл спортын цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.

Мөн 8500 гаруй өрхийг хамарсан 113 блок орон сууцыг үе шаттайгаар ашиглалтад оруулж, 58.11 га ногоон байгууламж бүхий орчныг бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар төслийн гүйцэтгэл 32.06 хувьтай байна.

Төлөвлөлтийн хувьд 93 блок нь есөн давхар, 71 айлын орон сууц байх бол найман блок нь 12 давхар, 71 айлын зохион байгуулалттай байна. Харин 12 блок нь 117 айлын, 12 давхар орон сууц байхаар зураг төслийг боловсруулжээ. Орон сууцны хувьд 1-3 өрөө бүхий төрөл бүрийн сонголттой байхаар төлөвлөсөн байна.

Түүнчлэн инновац, ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Үүнд капсул хэлбэрийн угаалгын өрөө, эко дээврийн технологи, ухаалаг гэрэлтүүлэг, авто зогсоол болон нийтийн тээврийн систем, бүрэн угсармал трансформаторын дэд станц /electric house/ зэрэг шийдлүүд багтаж байна.

Албаныхны мэдээлснээр орон сууцны захиалгыг ирэх наймдугаар сараас эхлэн авах юм байна.

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВ”, “ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦО...

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

ХОЁРДУГААР ТОЙРГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУ...