ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН XI ХУРАЛДААН БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн XI хуралдаан болж, өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанаар "Чингэлтэй дүүргийн хүүхдийн илгээлт-2026" хэлэлцүүлгээс гарсан уриалгын хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Хэлэлцүүлгийн үеэр сурагчид өөрсдөд нь тулгамдаж буй асуудлын хүрээнд нийт 11 санал дэвшүүлсэн бөгөөд эдгээр саналын дагуу Боловсролын хэлтсээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажлын үр дүнг хэлэлцэв.

Мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгогдсон тойрогтоо зохион байгуулсан уулзалт, арга хэмжээний үеэр иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцыг танилцууллаа. Нийт 249 санал, хүсэлт ирүүлснээс 84.7 хувь нь тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт байна.

2026 оны долоодугаар сарын байдлаар нийт санал, хүсэлтийн 31.4 хувь нь бүрэн хэрэгжиж, 56.2 хувь нь хэрэгжих шатандаа, 12.4 хувь нь хэрэгжих боломжгүй гэсэн шийдвэрлэлтийн дүнтэй байна.

Хуралдааны төгсгөлд өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг шуурхай шийдвэрлэн, хэрэгжилтийн үр дүнг тогтмол танилцуулж ажиллах чиглэлийг холбогдох байгууллагуудад өглөө.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛ...

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛИЙН XI ХУРАЛДА...

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчил...

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ МАНЖУУР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ЧИНГ...