ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГ, ШИЛДЭГ ХАМТАРСАН БАГИЙН ГИШҮҮД ШАЛГАРЛАА 2024.12.27
Хороодын хамтарсан багийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх ажлыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Прокурорын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Боловсролын хэлтэстэй хамтран зохион байгуулан ажилласан.
Тус хяналт шалгалтын хүрээнд Шилдэг хамтарсан баг болон Шилдэг хамтарсан багийн гишүүдийг шалгаруулж, өнөөдөр /2024.12.27/ шагнал гардуулах үйл ажиллагаа боллоо.
Шилдэг хамтарсан багаар:
1-р байр 17-р хорооны хамтарсан баг
2-р байр 10-р хорооны хамтарсан баг
3-р байр 16-р хорооны хамтарсан баг
4-р байр 3-р хорооны хамтарсан баг
Шилдэг Засаг дарга: 16-р хорооны Засаг дарга Н.Сэргэлэн
Шилдэг нийгмийн ажилтан: 10-р хорооны нийгмийн ажилтан А.Саранчимэг
Шилдэг хэсгийн байцаагч: 16-р хорооны хэсгийн байцаагч Г.Ууганцэцэг
Шилдэг өрхийн нийгмийн ажилтан: 12-р хорооны өрхийн нийгмийн ажилтан З.Мөнгөнхүү
Шилдэг сургуулийн нийгмийн ажилтан: 16-р хорооны 72-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Ууганцэцэг
Шилдэг халамжийн мэргэжилтэн: 17-р хорооны халамжийн мэргэжилтэн Л.Наранзул нар тус тус шалгарлаа.
Мөн Хамтарсан багийн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай оролцон ажиллаж байгаа хамтарсан багийн гишүүдийг шагналаа.
Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал Чандмань Одон:
- 7,20-р хорооны өрхийн нийгмийн ажилтан Б.Буянжаргал
- 17- хорооны сургуулийн нийгмийн ажилтан Х.Маралмаа
- 5-р хорооны хэсгийн байцаагч Х.Урнаа
Дүүргийн Хүндэт тэмдэг:
- 16,22-р хорооны Өрхийн эрүүл мэндийн нийгмийн ажилтан Л.Цэнгэлмаа
- 13-р хорооны Халамжийн мэргэжилтэн М.Мөнхзул
- 7,20-р хорооны Халамжийн мэргэжилтэн Б.Болортуяа
- 11-р хорооны нийгмийн ажилтан Ч.Энхсайхан
Нийслэлийн Шилдэг залуу Алтан медаль:
- 19-р хорооны нийгмийн ажилтан А.Гүнсэн
- 13-р хорооны байцаагч Н.Энхмөрөн
Дүүргийн Хөдөлмөрийн Алдар:
- 7,20-р хорооны сургуулийн нийгмийн ажилтан М.Энхтунгалагтамир тус тус шалгарлаа.