ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ТӨСӨЛ

 

 

Дүүргийн Газар зохион байгуулалтын

2021 оны төлөвлөгөөний хэрэгжилтийг дүгнэж,

2022 оны төлөвлөгөө батлах тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.2 дахь заалт, Иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит гуравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дүүргийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хэлэлцээд "Бүрэн хангалттай" гэж дүгнэсүгэй.

2.Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

3.Дүүргийн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулж, хэрэгжилтийг жилийн эцэст дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д үүрэг болгосугай.

4.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд даалгасугай.

 

 

ДАРГА                                               Б.МӨНХБАТ

 


Attachment
View