ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Тогтоол хүчингүй болсонд

тооцох тухай

 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсгийг тус тус үндэслэн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит тавдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй “Газрын үнэлгээний зэрэглэл (бүс)-ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх газрын зааг, хязгаарыг тогтоох тухай” дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 08 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоолыг холбогдох байгууллагад хүргүүлж, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн бүртгэлээс хасуулах ажлыг зохион байгуулахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлд үүрэг болгосугай.

ДАРГА                                       Б.МӨНХБАТ

 

 


Attachment
View