-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Гамшгийн эрсдэлийг бууруулах орон
нутгийн зөвлөл байгуулах, ажиллах журам
батлах тухай”
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалт, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.5 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.2, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалт, 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Дүүргийн хөгжлийн бодлого төлөвлөлтөд төр, хувийн хэвшлийн болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах цогц арга хэмжээг тусгах, бодлогын зөвлөмж, чиглэл гаргах үүрэг бүхий Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, ажиллах журмыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2. Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж ажиллахыг Онцгой байдлын хэлтсийн дарга /Г.Баатар/-т даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ