-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Соёлтой иргэн-2024”
арга хэмжээ батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Үндэсний түүх, хэл, соёлоо дээдлэн, нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж, хөгжлийн үйл явцад соёлтой иргэн, хүүхэд залуусыг бэлтгэж, урлаг соёлын үйл ажиллагаагаар дамжуулан хотын соёлтой иргэнийг төлөвшүүлэх зорилго бүхий “Соёлтой иргэн-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ