-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Гэр бүл-2024” арга хэмжээ батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, гэр бүлийн боловсрол олгох замаар амьдралын чанарыг сайжруулах, тулгамдсан бэрхшээлийг шийдвэрлэхэд салбар дундын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гэр бүлтэй ажиллах ажилтнуудыг чадваржуулах, хамтарсан багийн идэвх оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилго бүхий “Гэр бүл-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг жил бүр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ