-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Чингэлтэйд үйлдвэрлэв-2024”
арга хэмжээг батлах тухай
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Жижиг дунд, болон өрхийн үйлдвэр эрхлэгч иргэдийг дэмжин үйл ажиллагааг өргөтгөхөд дэмжлэг үзүүлэх, шинэ технологи бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг түлхүү анхаарч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээг өргөтгөх, зөөврийн ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засагт жижиг дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээг хавсралтаар баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ