-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
“Хүний нөөц, нийгмийн баталгаа-2024”
арга хэмжээ батлах тухай
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1, Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэг, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Дүүргийн Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх, чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх, төрийн албан хаагчдыг сургаж, хөгжүүлэх, тэдний ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилго бүхий “Хүний нөөц, нийгмийн баталгаа-2024” арга хэмжээг хавсралт ёсоор баталсугай.
2. Арга хэмжээг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтийг хагас, бүтэн жилээр дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд тайлагнаж ажиллахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ