-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Санал дэмжих тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх хүрээнд дүүргийн хүн амын нягтаршил их, газар нутгийн хэмжээ том 7, 12, 16, 17, 19 дүгээр хороодыг өөрчлөх, шинээр хороо байгуулах, зарим хэсэг, байршлыг шинэчлэх, хилийн цэст өөрчлөлт оруулах тухай дүүргийн Засаг даргын саналыг дэмжсүгэй.
2. Саналыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанд танилцуулахыг дүүргийн Засаг дарга /Н.Батсүмбэрэл/-д даалгасугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд үүрэг болгосугай.
ДАРГА Б.МӨНХБАТ
Хууль, эрх зүйн үндэслэл
Д/д |
Холбогдох хууль тогтоомж, дүрэм журам |
Холбогдох хууль тогтоомж-ийн |
|
Зүйл/бүлэг |
Заалт |
||
1 |
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль |
4 дүгээр зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг байгуулах, өөрчлөх, татан буулгах |
4.2.Баг, хороо байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг энэ хуулийн 4.1-д заасан үндэслэлийг баримтлан тухайн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ. |
37 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын хамтын ажиллагаа |
37.1.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийг цогцолбороор хөгжүүлэх, хөрөнгө хүч төвлөрүүлэх томоохон асуудлыг Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга нар хамтран хэлэлцэж шийдвэрлэх буюу саналаа холбогдох дээд шатны байгууллагад тавьж шийдвэрлүүлнэ. |
||
25 дугаар зүйл. Хурлын тогтоол |
25.1.Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална. |