-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус
хоёрдугаар хуралдааны тов зарлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хоёрдугаар хуралдааныг 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0900 цагт цахим болон танхимын хосолсон хэлбэрээр хуралдуулж, дараах асуудлыг хэлэлцэхээр тогтсугай. Үүнд:
1) Дүүргийн засаг захиргааны нэгжид өөрчлөлт оруулах тухай
/Илтгэгч нь: Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл/
2) Дүүргийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
/Илтгэгч нь: Дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл/
2. Хуралдаанд шаардагдах зардлыг Хурлын төсвийн зардлаас гаргахыг Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/-нд зөвшөөрсүгэй.
3. Хуралдааныг Улсын Онцгой комиссоос баталсан заавар, зөвлөмжийн дагуу зохион байгуулж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажиллахыг Хурлын Ажлын алба /даргын үүрэг гүйцэтгэгч О.Батмөнх/, дүүргийн Засаг даргын Тамгын газар /П.Баянбаатар/-т тус тус даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ