-
Тогтоол, Шийдвэр
- Төлөөлөгчдийн хурлын тогтоол
- Зөвлөлийн хурлын тогтоол
- Дүрэм, Журам
Төсөл
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит
долоодугаар хуралдааны тов зарлах тухай
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 46.6 дахь хэсэг, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, 52 дугаар зүйлийн 52.1.1, 52.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын 2022 оны 07 дугаар тогтоолын хавсралтын 4.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит долоодугаар хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1000 цагт дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуралдааны танхимд хуралдуулахаар шийдвэрлэсүгэй.
2. Хуралдаанд шаардагдах зардлыг Хурлын төсвийн зардлаас гаргахыг Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бямбаа)-нд зөвшөөрсүгэй.
3. Хуралдааны бэлтгэлийг сайтар хангаж, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Хурлын Ажлын алба (даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Бямбаа), дүүргийн Засаг даргын Тамгын газар (дарга П.Баянбаатар)-т тус тус даалгасугай.
ДАРГА Б.МӨНХБАТ