ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“АВЛИГА АШИГ СОНИРХЛООС АНГИД БАЙХ НЬ” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Авлига ашиг сонирхлоос ангид байх нь” сэдэвт сургалтыг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, төрийн албан хаагчдыг авлигаас ангид байхад чиглэсэн мэдлэг, мэдээллээр хангах зорилготой уг сургалтад дүүргийн харьяа хэлтсийн ажилтан, албан хаагчид хамрагдсан юм. Сургалтыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Нарийн бичиг бөгөөд Ажлын албаны дарга Д.Уянга нээж үг хэлсэн бол Авилгатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ц.Сэлэнгэ, Гэр бүл судлаач, ажлаас халшрах хам шинжийн зөвлөх Б.Бүрэнжаргал нар мэдээлэл танилцуулж зөвлөгөө өгсөн юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...