ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БОЛЛОО

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхийг таслан зогсоох олон улсын өдөр” болгон зарлаж, Хүүхдийн эрхийн тухай Конвенцид нэгдсэн улс орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2006 оноос энэхүү өдрийг тэмдэглэн олон нийтэд танилцуулж хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэхийг уриалдаг билээ. Энэ өдрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба дөрөвдүгээр сарыг хүүхдийн эрхийг хамгаалах сар болгон зарлаж,  хүүхдийн эрхийг таниулан сурталчлах, нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг шат дараатай зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээний нэг нь олон улсын “Ирээдүйд бэлтгэх энтерпрайз” хөтөлбөр юм. Хөтөлбөрийн нээлт өчигдөр болж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Нацагдорж нар оролцов. Уг хөтөлбөрийг “Боловсролын санаачилгууд” төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд олон улсын энтерпрайз аргачлалд үндэслэн боловсруулсан жишиг хөтөлбөрөөр дамжуулан хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, хүнлэг ур чадваруудыг хөгжүүлэх, цаашид үе тэнгийн чиглүүлэгч багш болгон бэлтгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэл олгох зорилготой юм. Хөтөлбөрөөр суралцагчид төслийн менежментийн аргачлалд суралцаж, багаар ажиллаж нийгмийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, салбар салбарын манлайлагч менторуудаас суралцах, хамтдаа хөгжих боломжтой юм. Чингэлтэй дүүрэг нь 140 мянга гаруй хүн амтай бөгөөд үүнээс 29588 хүүхэд. Үүнээс 31.3 хувь нь өсвөр насныхан байдаг. Эдгээрийн төлөөлөл болгон өөрсдийгөө хөгжүүлж, бусдыг манлайлж, эерэг нөлөөлж, ур чадвараа өсгөх зорилго тэмүүлэлтэй ерөнхий боловсролын 13 сургуулийн 30 багш, дунд, ахлах ангийн (8-11-р анги) 100 хүүхдийг сонгон шалгаруулан төсөл хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргахад нь чиглүүлж ажиллахаар зорьж байна. Сургууль тус бүрээс 6-7 сурагч, 2 багш сонгогдсон. Энэхүү хөтөлбөр тавдугаар сарын 9 хүртэл үргэлжилнэ.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...