ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛТСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР СОНСОЖ, САНАЛ СОЛИЛЦЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид “Мэдээллийн цаг” арга хэмжээний хүрээнд сар тутам дүүргийнхээ харьяа газар, хэлтэс, төсөвт үйлдвэрийн газарт ажиллаж, санал солилцдог. Энэ удаа дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, мэдээлэл сонслоо. Дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс өнгөрсөн жил Ухаалаг ажлын цагийн зохицуулалт, Ахмадын хөдөлмөр эрхлэлт дэмжих төслийг хэрэгжүүлсэн бол Гараас гарт үйл ажиллагааны шинэчлэл хийжээ. Мөн шинэ зохион байгуулалтуудыг хийсэн бөгөөд Хурдан цэгийг дүүргийн бүх хороонд нэвтрүүлсэн байна. Түүнчлэн 24/7 төвийг дөрвөн хэсэгт байгуулахаас гадна Төв шуудан цэгийг шинээр байгуулж, иргэдэд төрийн үйлчилгээг улам ойртуулжээ. Сүүлийн жилүүдэд дүүрэгт бүтээн байгуулалт, дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй өрнөж байгаагаас үүдэн газар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хаах ажил гарч байгааг дүүргийн  Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Д.Оюунбилэг танилцууллаа. Энэ оны эхний гурвсан сарын байдлаар гэхэд дүүргийн дахин төлөвлөлтөд өртсөн 2361 газар, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хаажээ. Дээрх хаасан  бүртгэлийн хаягаар иргэний мэдээллийг шалгахад 8119 иргэн бүртгэлтэй байгаа юм байна.

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...