ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ СОНИРХОЛТОЙ БАЙГААГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Чингэлтэй дүүргийн гадаад харилцаа, хамтын ажиллгаагаа өргөжүүлэх бодлого үргэлжилсээр байна. Өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущанскитай уулзлаа.

Монгол, Унгар хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой энэ онд тохиож байна. Хоёр улсын харилцааны гол чиглэл боловсролын салбар юм. Сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд ажиллах хүчний солилцоо өргөжиж байгааг Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др.Борбала Обрущански хэлсэн юм. Түүнчлэн Монгол, Унгар хоёр улсын харилцаа бүх салбарт хөгжиж байгааг тэрбээр онцоллоо. Мөн унгарчууд археологи, түүхээс улбаалаад Монголд аялал сонирхол нэмэгджээ. Тэр тусмаа Чингис хааны нүүдлийн соёлын өвийг их сонирхож байгаа. Тиймээс аялал жуулчлалыг хоёр улс хөгжүүлэх боломжтой. Үүнийг дагаад Монголын уламжлал, өв соёлын бараа, бүтээгдэхүүн рүү чиглэсэн гадаад худалдаа нэмэгдэх боломжтой гэсэн юм.

Чингэлтэй дүүргийн тухайд боловсрол, ус, хогны менежмэнтийг сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, газрын гүний дулааныг нэвтрүүлэх чиглэлд хамтран ажиллах саналыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул нар тавьсан юм. Унгарын зүгээс хог дахин боловсруулах бэлэн төсөл байгаа. Энэ тал дээр Унгарын туршлага ч арвин. Тиймээс Чингэлтэй дүүрэгтэй хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...