ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

“БОДЛОГЫН УУЛЗАЛТ III”-ААР ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ЦААШДЫН БОДЛОГЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОНСЛОО

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас санаачлан тогтмол зохион байгуулж байгаа “Бодлогын уулзалт” үргэлжилсээр байна. Өнөөдөр гурав дахь уулзалтаа хийж, Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, цаашдын бодлогын талаарх танилцуулга, мэдээллийг сонслоо. Бодлогын зочноор Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын Стратеги, төлөвлөлтийн хэлтсийн ахлах шинжээч Б.Баттөмөр оролцож, танилцуулга хийсэн юм.

Монгол Улс өнөөдөр дотоодын эх үүсвэрээс 1808 МВт эрчим хүч үйлдвэрлэж байгаа бол өнгөрсөн оны байдлаар 2.863.4 сая кВт.цаг эрчим хүчийг импортоор аваад байна. Сүүлийн жилүүдэд улсын хэмжээнд, тэр дундаа нийслэлд орон сууцжуулах бодлого эрчимтэй өрнөж байгаа. 2032 он гэхэд Улаанбаатар хотод 90 гаруй мянган орон сууц барих тооцоо бий. Энэ хэрээр дулаан, эрчим хүчний хэрэгцээ үүснэ. Тиймээс нийслэлд найман байршилд орон сууцны төслүүдийн дулаан хангамжийн төлөвлөлт хийжээ.

Чингэлтэй дүүргийн тухайд Дэнжийн-1000 дулааны станц шинээр барих төсөл байгаа бол Сэлбэ дэд төвийн 2378 нэгж талбар газарт 6520 орон сууц барилга барих үед 24Гкал/ц хүчин чадалтай Сэлбэ дулааны станц болон 54Гкал/ц хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцууд хоршиж ажиллахаар төлөвлөөд байна.

Жилээс жилд эдийн засаг, хүн ам, үйлдвэрлэл нэмэгдэж, дагаад дулаан, эрчим хүчний хэрэглээ өссөөр байдаг. Хэрэглээг дагасан өсөлтийг хангахын тулд эрчим хүчний станцын хэд хэдэн төсөл улсын хэмжээнд үргэлжилж байна. Эрчим хүчний яамнаас танилцуулснаар манай улс тархмал эх үүсвэрээр хүчин чадлаа нэмэгдүүлэх бодлого барьж байна. 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...