ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА 2025.01.30
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга болон бусад төлөөлөгчид дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллалаа.
Чингэлтэй дүүрэгт сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалт нэмэгдэж, дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүдийн хүрээнд эдийн засаг, хүн ам тогтмол өсөж байгаа. Үүнийг дагаад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах иргэдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал тогтмол ихэссээр байна. Тиймээс дүүргийн хэмжээнд шинэ эмнэлгийн хэрэгцээ шаардлага зайлшгүй үүссэний дагуу хэд хэдэн газарт эмнэлгийн шинэ барилгын ажлууд үргэлжилж байгаа болно. Тухайлбал 13 дугаар хороонд Хайлааст салбар амбулатори, 14 дүгээр хороонд Эрт илрүүлэг оношилгооны төвийн барилгын ажлыг эхлүүлсэн бол 10 дугаар хороонд олон улсын жишигт нийцсэн Нэгдсэн эмнэлгийн барилгыг барих тендерийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.
Эрүүл мэндийн төвийн зүгээс дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөд дөрвөн тулгамдсан асуудлыг танилцуулсан юм.
1. Дүүргийн 10 дугаар хороонд баригдах эмнэлгийн барилгын дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний асуудлыг шийдвэрлүүлэх;
2. Хайлааст салбарын амбулаторийн дэргэд байрлах хийн түлш борлуулах цэгийг нүүлгэн шилжүүлэх;
3. Hэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилгын гадна талын автомашины зогсоолын талбайг нэмэгдүүлэх;
4. Эмнэлгийн барилгаас өмчилсөн дэлгүүрийн кадастр зургаар салгах асуудлыг шийдэх шаардлагатай байгааг уламжлав.
Төлөөлөгчдийн зүгээс цаашид эмнэлгийн үйл ажиллагаа, засаглал, менежментийг сайжруулах талаар санал, санаачилга гаргаж, өрхийн эмнэлгүүдтэй уялдаа холбоотой ажиллах, олон нийтэд мэдээллээ хүргэх хэрэгтэйг хэллээ. Мөн дотоод хяналтын системээ сайжруулж, зөвхөн барилга байшин биш ажилтнуудынхаа нийгмийн асуудал, иргэдтэй харилцах харилцааг сайжруулах тал дээр манлайлж ажиллахыг тус төвийн удирдлагуудад зөвлөв.