ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЭРХЗҮЙН ОРЧНЫ ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО 2025.02.03

Булган аймгийн Булган, Орхон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид Чингэлтэй дүүргийн Иргэдийн хуралд ажиллаж, санал солилцлоо.
Чингэлтэй дүүрэгт ирэх жилүүдэд орон сууцжуулах, бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд нийслэлийг 14 хот, 42 хороотойгоор зохион байгуулах ажлын хүрээнд дүүргийг хот болгох боломж, нөхцөл, эрхзүйн хүрээнд ажиллах, гадаад харилцааг улам өргөжүүлэх зэрэг ирэх жилүүдэд өрнөх гол ажлуудаа Хурлын дарга Т.Уламбаяр, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Нацагдорж нар танилцууллаа.
Булган аймгийн Булган сум 12500 хүн амтай. Иргэдийн хурлын 29 төлөөлөгчтэй бөгөөд ажлын алба нь 4 хүний бүрэлдэхүүнтэй юм. Хурал нь дэргэдээ нэг зөвлөл, 6 бодлогын хороотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа бол Орхон сум 5 багийн 21 төлөөлөгчтэй бөгөөд 2900 гаруй хүн амтай. Тус сумын тухайд газар нутгийн байршлын хувьд зам дагуу тул дэд бүтцийн хөгжил сүүлийн жилүүдэд сайн байгааг төлөөлөгчид хэллээ.
Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд тусгасны дагуу хотын төвлөрлийг сааруулж, хөдөөгийн сэргэлтийг сайжруулах, эрхзүйн орчны хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙГ СА...

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨ...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ...

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА 2025.01.30