ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА 2025.01.31

Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөл хуралдаж, 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан болон 2025 оны төлөвлөгөөг хэлэлцлээ.
Зөвлөлийн өнгөрсөн оны төлөвлөгөөний хэрэгжилт 96 хувьтай байна. Тус зөвлөл нь гамшгийн эрсдэлийг багасгах, олон нийтийг мэдээ мэдээллээр хангах, орчны аюулгүй байдлыг арилгах чиглэлд төвлөрөн ажиллажээ. Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 33 объектод гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээ хийсэн байна. Мөн 42 байгууллагын 1471 хүнийг гамшгийн тухай ойлголт ерөнхий үнэлгээний талаар сургалтад хамруулжээ.
Тэгвэл энэ оны төлөвлөгөөнд гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн хөтөлбөр, төсөл арга хэмжээг дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх, эрсдэлийн үнэлгээ, судалгаанд үндэслэсэн ажлыг санаачлан зохион байгуулах, эрсдэл бүхий барилга байгууламж, объектод хийх хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн сургалт, нөлөөллийн ажлыг зохион байгуулах, иргэний нийгмийн байгууллагатай хамтран ажиллах мөн гал унтраах анги байгууллагад техник тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэх, шинэ инновац нэвтрүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлэхээр тусгаад байна.
Хурлын үеэр Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гамшгийн эрсдэлийг бууруулах Чингэлтэй дүүргийн зөвлөлийн дарга Т.Уламбаяр Гамшгийн бэлэн байдлын төлөвлөгөөг зөвлөлийн гишүүдэд танилцуулах үүргийг дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга бөгөөд зөвлөлийн орлогч дарга Б.Батбилэгт өглөө.
Мөн тус хуралдаанаар менингококкт халдварт өвчний дэгдэлттэй холбоотойгоор халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр дүүргийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллахыг дүүргийн Эрүүл мэндийн төвд, гамшигт өртөх эрсдэлтэй, орц гарц муутай, мухар гудамж бүхий айл өрхийн судалгааг шинэчлэн гаргаж, танилцуулахыг дүүргийн Газар зохион байгуулалтын албанд үүрэг болголоо.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХОТЫН ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛЖ, ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТИЙГ СА...

ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙГ БУУРУУЛАХ ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗӨ...

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЗОХИЦУУЛАХ...

ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД АЖИЛЛАЛАА 2025.01.30