

ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүний эрх, ёс зүй өргөдлийн хороо нь хүний эрхийн зөрчлийн асуудлаар хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх, хүний эрхийн баталгааны талаар судалгаа хийх бодлого боловсруулах голлох чиг үүрэгтэй ажилладаг. Энэхүү чиг үүргээ хэрэгжүүлэхдээ арга зүйн зөвлөгөө авах, хамтран ажиллахаар хорооны дарга, гишүүд Хүний эрхийн үндэсний комиссын үйл ажиллагаатай танилцаж, санал солилцлоо. Талууд цаашид хамтран ажиллаж, харилцан арга зүйн зөвлөгөө авах, сургалт нөлөөллийн ажил зохион байгуулах талаар ярилцав.Энэ үеэр Хүний эрх, ёс зүй өргөдлийн хорооны дарга Б.Болортунгалаг “Хүний эрхийн үндэсний комисс бол үндэстний хэмжээнд хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд үр дүнтэй хяналт тавих, бодитой, эерэг өөрчлөлт гаргах бодлогын гол байгууллага. Бидний тухайд бол дүүргийнхээ хэмжээнд хүний эрхийн зөрчлийн асуудлаар хяналтын чиг үүрэг хэрэгжүүлэх, хүний эрхийн баталгааг хангахад анхаарах, хүний эрхийн соёл боловсролыг төлөвлшүүлэх олон нийтэд энэ талын нөлөө үзүүлэх чиг үүрэгтэй ажилладаг. Хоёр байгууллагын хамрах хүрээ өөр ч чиг үүрэг ижил. Тиймээс бид нягт хамтран ажиллаж, харилцан арга зүйн зөвлөгөө авч ажиллах нь чухал” гэлээ.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...1 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...
ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...