

ХОГ ТЭЭВЭРЛЭЛТ, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
Дүүргийн хог тээвэрлэлт, гэрэлтүүлэг, тохижилт үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаатай Ногоон хөгжил, газрын харилцааны хорооны гишүүд танилцлаа. Тодруулбал, дүүргийн тохижилт, орчны цэвэрлэгээ, хог тээвэрлэлт, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг хариуцдаг “Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээ”, “Найши трейд”, “Соён дрийм”, “Энержи комплекс” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. СӨХ, аж ахуйн нэгжүүдийг гадна орчин, ногоон байгууламж, тоглоомын талбайг цэвэрлэж, тохижуулах ажилд уриалах, тэднийг үүрэгжүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай байна. Мөн Дүүргийн төсвөөс хог хаягдалд зарцуулж байгаа татаасыг багасгах үр дүнтэй ажлуудыг зохион байгуулах үүднээс гадаадын санхүүжилт, хөрөнгө оруулалт, төсөлд хамрагдах хэрэгтэй талаар хорооны гишүүд санал нэгдлээ. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд хог ангилан хаях чиглэлээр шинэлэг ажлыг санаачлан, аль нэг хороонд туршилт маягаар хэрэгжүүлэх хэрэгтэй байгааг хурлын хорооныхон хэлж байлаа.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...1 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...
ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...
“АВЛИГА АШИГ СОНИРХЛООС АНГИД БАЙХ НЬ” СУРГАЛТ ЗОХ...
ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ ХҮНИЙ ЭРХИЙН...