ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ИТХ-ЫН ТЭРГҮҮЛЭГЧИД ЗАРИМ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦАВ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан аравдугаар сарын 14-ний өдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцэн батлав. Өнөөдрийн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн хэмжээнд хэрэгжиж буй “Ногоон дүүрэг” хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцын талаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга А.Гэрэлт-Од,  “Хүний нөөцийн хөгжил, нийгмийн баталгааг хангах” хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцын талаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга О.Нямбат нар танилцууллаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрх зүй, нутгийн удирдлагын хороо, Ногоон хөгжил, газрын харилцааны хороодын санал дүгнэлтийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал танилцуулж, Тэргүүлэгчдийн саналыг сонслоо. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ХОГ ТЭЭВЭРЛЭЛТ, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН...

“МАSTER TRAINER” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 20...

Т.УЛАМБАЯР: ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТООНД БУС ЧАНАРТ АНХА...

“ОХИДЫН ЕРТӨНЦ” СУРГАЛТАД ДҮҮРГИЙН 13 ЕБС-ИЙН 1500...