

“МАSTER TRAINER” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 200 ХҮҮХЭД, ЗАЛУУСЫГ ХАМРУУЛЛАА
Чингэлтэй дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Маster trainer” сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 4, 5-нд зохион байгууллаа. Энэхүү сургалт нь хүүхэд, залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, үе тэнгийнхний эерэг нөлөөллийг бий болгох зорилготой. Сургалтад дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан болон 25 хүртэлх насны оюутан, залуус хамрагдсан бөгөөд 200 хүн оролцсон юм. Сургалтын нээлтийн арга хэмжээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн Ажлын албаны дарга Д.Уянга оролцож, үг хэллээ. Тэрбээр, “Нийгэмдээ үлгэр дуурайлалтай, үе тэнгийнхэндээ манлайлалтай цаашлаад бусдад үлгэр жишээ болж бусдыг байлдан дагуулдаг өсвөр үеийнхэн бэлтгэгдээсэй гэж хүсэж байна. Тэр утгаараа энэ сургалтыг дандаа ахлах ангийнхан, оюутан залуусын хамруулсан зохион байгууллаа. Илтгэлийн агуулгыг ч энэ талыг нь харж сонгосон” гэлээ. Хоёр өдрийн сургалтаар “Илтгэгчийн суурь ур чадварууд, эерэг нөлөөллийг хэрхэн бий болгох вэ”, Сургагч багшийн харилцаа хандлага, ур чадвар, Мэдээллийн агуулга нотолгоог хэрхэн үр дүнтэй бэлтгэх вэ, Хууль ба нийгмийн харилцаа, Гэмт хэрэг ба хор уршиг зэрэг сэдвээр илтгэлт, сургалт орсон юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...1 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХОГ ТЭЭВЭРЛЭЛТ, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН...
“МАSTER TRAINER” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 20...
Т.УЛАМБАЯР: ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТООНД БУС ЧАНАРТ АНХА...
“ОХИДЫН ЕРТӨНЦ” СУРГАЛТАД ДҮҮРГИЙН 13 ЕБС-ИЙН 1500...