

Т.УЛАМБАЯР: ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТООНД БУС ЧАНАРТ АНХААРНА
Чингэлтэй дүүрэг камерын нэгдсэн бие даасан төв байгуулахаар болж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаар баталсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэх олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий “Чингэлтэй дүүргийн Теле камерын хяналтын дэд” төв орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар байгуулахаар болсон юм. Ингэснээр дүүргийн нутаг дэвсгэрт буй камерын дэд бүтцийг тус газар хариуцаж, дагаад ашиглалт, хамгаалалт нь илүү сайжрах боломж бүрдэж байгаа. Одоогоор дүүргийн хэмжээнд “Ногоон бүс” төслийн хүрээнд 2600, аж ахуйн нэгжийн 3000 гээд нийт 6000 орчим камер бий. Эдгээр нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг илрүүлэх ажилд ихээхэн түлхэц болж байгааг цагдаагийн албан хаагчид онцолдог. Цаашлаад камерын тоонд бус чанар, дэд бүтцэд илүү анхаарахаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр дүүргийнхээ Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэст ажиллах үеэрээ хэллээ. Мөн “Цагдаа нар аливаа хэрэг зөрчлийг илрүүлэхэд аж ахуйн нэгжийн камер чанар, дуу дүрсний шаардлага хангахгүй болон ажиллахгүй байх тохиолдлууд цөөнгүй гардаг. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн камерыг нэгдсэн стандарттай болгож, Теле камерын хяналтын дэд төвд холбоно. Ингэснээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх ажил улам үр дүнд хүрнэ” гэлээ. Камержуулалтаар Чингэлтэй дүүрэг нийслэлийн хэмжээнд тэргүүнд эгнээнд нэрлэгддэг. Тэр утгаараа Чингэлтэй дүүргээс туршлага судалж, нийслэлийн хэмжээнд камержуулалтын ажил өрнөж байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
1 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...1 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...1 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
ХОГ ТЭЭВЭРЛЭЛТ, ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭРЭЛТҮҮЛГИЙН...
“МАSTER TRAINER” СУРГАГЧ БАГШ БЭЛТГЭХ СУРГАЛТАД 20...
Т.УЛАМБАЯР: ХЯНАЛТЫН КАМЕРЫН ТООНД БУС ЧАНАРТ АНХА...
“ОХИДЫН ЕРТӨНЦ” СУРГАЛТАД ДҮҮРГИЙН 13 ЕБС-ИЙН 1500...