ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ОРОН НУТГИЙН ӨМЧИТ ТӨСӨВТ ҮЙЛДВЭРИЙН ГАЗРУУДЫН ТӨСВИЙН ЗАРЦУУЛАЛТАД ХЯНАЛТ ТАВИЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төсвийн зарцуулалтын хяналтын хороо дүүргийн Теле камерын хяналтын нэгдсэн дэд төв, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв болон Татварын хэлтсийн үйл ажиллаагаатай танилцлаа.

Теле камерын хяналтын нэгдсэн дэд төвийн тухайд гуравдугаар сарын 28-нд болсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит III хуралдаанаар бие даасан төв болон байгуулах шийдвэр гарсан. Дүрмээ батлуулаад үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа. Камерын дэд бүтэц, чанар, ашиглалт гээд бүхий л талын асуудлыг шийдвэрлэх бие даасан төсөвт үйлдвэрийн газар юм.

Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь төсвийн зарцуулалтын хувьд үр дүнтэй ажиллаж байгаа гэж хорооны гишүүд үзэж байна. Үйл ажиллагааны тухайд иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлэхээр ажилладаг. Одоогоор зургаан сарын хугацаатай оёдол, эсгүүрийн сургалтыг тогтмол зохион байгуулж байна. Тоног төхөөрөмж, зөөврийн ажлын байр, худалдааны төв, гудамжийг судлан худалдаа эрхлэх боломжоор хангахаар төлөвлөжээ.

Үргэлжлүүлэн хорооны гишүүд дүүргийн Татварын хэлтсийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт, 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй танилцлаа. Ингэхэд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, албад, 1-24 хорооны уялдаа холбоог сайжруулж, хамтран ажиллах шаардлагатайг энэ үеэр дурдсан юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

“ИРЭЭДҮЙД БЭЛТГЭХ ЭНТЕРПРАЙЗ” ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ БО...

ХОТ ТОХИЖИЛТ, ХОГ ДАХИН БОЛОВСРУУЛАХ ЧИГЛЭЛД УНГАР...

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ”-ААР ДҮҮРГИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ХЭЛ...

ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 10 ДУГААР АНГИЙН ҮЙЛ АЖИ...