ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

11, 13 дугаар хорооны өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр 11, 13 дугаар хороонд ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тохижилт бүтээн байгуулалттай танилцлаа.
Чингэлтэй дүүргийн 11, 13 дугаар хороо төвлөрөл ихтэй тул орчны тохижилт, төлөвлөлтийн ажлууд хийх шаардлага бий. 13 дугаар хороонд 17000 гаруй мод байна. Хамгийн сүүлд гэхэд тавдугаар сард Үндэсний мод тарих өдрөөр 2500 гаруй мод тарьсан. Мөн 50 өрх дулаалах аянд хамрагдсан. Хороо тойроод төрийн таван байгууллага байдаг тул тэр хэсэгт түгжрэл үүсэх хүндрэл байна. Тиймээс энэ хэсэгт төлөвлөлт хийх шаардлага байгаа юм.
Харин 11 дүгээр хороо "Хүчит шонхор" худалдааны төвтэй ойр учир түүнийг дагасан зөвшөөрөлгүй худалдаа, үйлчилгээ их байна. Эдгээрийг цэгцэлж, хяналтыг сайжруулж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр үүрэг болголоо. Уг хороо нь дахин төлөвлөлтөд орсон ч одоогоор дулааны шугамаас үүдэн барилгын ажил хараахан эхлээгүй байна. Өмнө дурдсанчлан төвлөрөл ихтэй бүс учир орц, гарц чөлөөлөх, зогсоол хийх зэрэг тохижилтийн ажлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА