ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Арван долоодугаар жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан төрийн дээд одон, медаль, дүүргийн “Хүндэт иргэн” өргөмжлөл, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дээд шагнал “Чандмань одон” гардууллаа. Ингэхдээ хариуцсан ажилдаа амжилт гарган дүүрэг, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулсан нэр бүхий эрхмүүдийг  “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн болон Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.

Тэгвэл дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан ажиллаж, бүтээсэн ажил, гаргасан амжилтаараа гавьяа байгуулсан Ц.Дуламжав, Н.Оюунгэрэл, Б.Дэмбэрэлсан нарын хөдөлмөр бүтээлийг өндрөөр үнэлж, дүүргийн “Хүндэт иргэн”-д өргөмжлөв. 

Шагналыг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, иргэдийн Төлөөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, Засаг дарга Н.Мандуул, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Л.Цэеэрэгзэн нар гардуулан өглөө. 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА