ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕЙН БҮХИЙ СПОРТ ЦОГЦОЛБОРЫН НЭЭЛТ БОЛЛОО

Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборыг өнөөдөр нээлээ. Тус барилгыг 2024 оноос нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх шийдвэр гарч, энэ оны хоёрдугаар сард Улсын комисс ажилласан.

Усан бассейн бүхий энэхүү спорт цогцолбор нь 2448 ам метр талбайтай, хоёр давхар барилга юм. Нэгдүгээр давхартаа сэлэлтийн гурван замтай усан бассейн, бэлтгэлийн хоёр заал, хувцас солих өрөөнүүд, тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан ариун цэврийн өрөөнүүд, эмч, багшийн болон хүлээлгийн өрөөтэй. Харин хоёр давхарт 1000 гаруй ам метр талбай бүхий стандартын шаардлага хангасан хоёр спорт заалтайгаар баригдсан.

Ингэснээр 23 сургууль нь усан спорт цогцолбор бүхий анхны улсын сургууль боллоо. Тус сургууль нь  3100 гаруй сурагч, 150 гаруй багш, ажиллагсадтайгаар боловсролын үйлчилгээг явуулж байна. 

Цаашлаад Чингэлтэй дүүрэг бүх ЕБС-ийг усан бассейнтай болгохоор төлөвлөсөн бөгөөд 37, 39 дүгээр сургуулийн усан бассейн бүхий спорт цогцолборын барилгын ажил үргэлжилж байна.

 

 

 

 

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА