117-Р ДУНД СУРГУУЛИЙН НҮҮРСЭН ЗУУХЫГ ХИЙН ХАЛААГУУРТ ШИЛЖҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургуулийн нүүрсэн зуухыг хийн халаагуурт шилжүүллээ. Ингэснээр 117-р сургууль сар бүр 30-40 тонн нүүрс түлэхээ болих юм. Сурагчдын эрүүл, аюулгүй тав тухтай орчинд сурч хөгжих боломжийг бий болгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж буй энэхүү төслийг “Бороо Гоулд” ХХК татварын 1 хувиараа бүрэн санхүүжүүлж байна. Чингэлтэй дүүрэгт нүүрсээр дулаанаа шийддэг долоон ЕБС байгаа юм. Цаашлаад Чингэлтэй дүүрэг эдгээр ЕБС-ийнхаа халаалтыг үе шаттайгаар хийн түлшид шилжүүлэхээр төлөвлөсөн. “Саусгоби Сэндс” ХХК-ийн санхүүгийн дэмжлэгээр Чингэлтэй дэд төв болон 149 дүгээр сургуулийн халаалтын зуухыг шингэрүүлсэн хийн түлшний технологид шилжүүлэх гурвалсан гэрээг байгуулсан. Дүүргийн 149-р сургуулийг шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлснээр жилд 3000 гаруй тонн түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож, 700 орчим айлын янданг буулгасантай дүйцэхүйц хэмжээний үр дүнгийн тооцоолол гаргаад байна.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




