ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ АЙЛЧИЛЛАА 2026.05.25

Япон Улсын Яйзү хотын Хотын дарга Накано Хиромичи, ИТХ-ын дарга Мүрамацү Юкимаса тэргүүтэй зочид төлөөлөгчид Чингэлтэй дүүрэгт айлчиллаа.

Талууд “Найрамдалт харилцаат хот, дүүрэг”-ийн хамтын ажиллагааны хүрээнд спорт, боловсрол, гамшгаас урьдчилан сэргийлэх, соёл урлаг зэрэг олон салбарт хамтын ажиллагааг тогтмол хөгжүүлэн ажиллаж байна.

Уулзалтын үеэр Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр дүүргийн Онцгой байдлын хэлтэст ашиглаж буй гамшиг, ослын нөхцөл байдлыг хянах, урьдчилан тандалт хийх нисгэгчгүй нисэх төхөөрөмжийг илүү хүчин чадалтай техникээр шинэчлэх асуудлыг хөндөн ярив. Мөн онцгой байдлын алба хаагчдыг Яйзү хотын гал түймэртэй тэмцэх байгууллагад туршлага судлуулах, нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн оператор бэлтгэх сургалтад хамруулах, гамшгаас хамгаалах иж бүрэн тоног төхөөрөмж бүхий сургалтын танхим байгуулах санал дэвшүүллээ.

Үүнтэй холбогдуулан Яйзү хотын дарга Накано Хиромичи хамтын ажиллагааг дэмжиж, санал санаачилгыг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.

Түүнчлэн хоёр тал цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, эдийн засаг, худалдаа, үйлчилгээ болон нийгмийн бусад салбарт харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөж буйгаа онцоллоо.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

ЯПОН УЛСЫН ЯЙЗҮ ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ...

“Бодлогын уулзалт”-аар “Сэлбэ хот” төслийн явцыг т...

“ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ТӨВ”, “ЧИНГЭЛТЭЙН ЦОГЦО...

7, 8, 20 ДУГААР ХОРООНЫ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА