12-Р ХОРООНД ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮРТЭЭМЖ, 21-Р ХОРООНД ЗАМ ТАВИХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
12, 21 дүгээр хорооны өвөлжилтийн бэлтгэл ажил сайн хангагдсан гэж тус хороодын Засаг дарга нар танилцууллаа.
“Хүчит шонхор”, “Нарантуул 2” зэрэг томоохон худалдааны төв ихтэй 12 дугаар хорооны тухайд хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Үүнийг дагаад сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх шаардлага үүссэн. Тус хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга 2017 оноос хойш царцаад байна. Анх улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж эхэлсэн ч гүйцэтгэгч компанийн хариуцлагагүй байдлаас үүдэн зогсжээ. Цаашлаад нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар тус барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байна.
Одоогоор 12 дугаар хороонд төрийн өмчийн 154 дүгээр цэцэрлэг бий. Энэхүү цэцэрлэг хүчин чадлаасаа давсан байдалтайгаар ажиллаж байгаа ч хорооныхоо цэцэрлэгийн насныхны гуравны нэгийг авч байгаа гэлээ. Тиймээс олон жил гацсан цогцолбор барилгын ажлыг нэн яаралтай эхлүүлэхийг үүрэг болголоо.
21 дүгээр хорооны хувьд тодорхой хоёр асуудал дэвшүүлэв. Нэгдүгээрт, 138 сургууль, 220 дугаар цэцэрлэгийн урд Булгийн 19 дүгээр гудамжинд чулуун зам тавих. Хоёрдугаарт, хорооны барилгын ажлыг эхлүүлэх хэрэгтэйг хэлэв. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр дээрх замыг тавихаар болж, тендер зарласан ч оролцох компани олдоогүй байна. Уулархаг, чулуулаг, огцом хэсэг тул зам тавихад бэрх гэж үзээд компаниуд оролцоогүй гэлээ. Тус замыг эхний ээлжид хусаж, дараа нь чулуун зам тавих боломжийг судалж, зураг төсөв гаргахаар боллоо.
Мөн энэ хороонд Гал түймэр унтраах, аврах ангийн барилга баригдаж дууссан. Удахгүй ашиглалтад орно. Энэ барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, 2132 метр квадрат хэмжээтэй. Уг Гал түймэр унтраах, аврах анги ашиглалтад орсноор нийслэлийн хойд чиглэлийн 80 гаруй мянган иргэнд төрийн үйлчилгээг богино хугацаанд шуурхай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэх юм.
Онцлох мэдээ
-
Дээрх ерөнхий боловсролын 5 сургуульд суралцдаг ни...
2 жилийн өмнө
Тус аяны хүрээнд нийт 10 удаагийн аяллыг амжилттай...2 жилийн өмнө
Хуралдаанаар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлы...2 жилийн өмнө
Зөвлөлийн 2023 оны ээлжит хоёрдугаар хуралдаан хур...2 жилийн өмнө
Өнөөдөр /2023.04.06/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн...2 жилийн өмнө
Сүүлд нэмэгдсэн мэдээ
НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...
САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА




