ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ИРГЭДИЙН
ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Card image cap

16, 22 ДУГААР ХОРООНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Уламбаяр, дүүргээс сонгогдсон Төлөөлөгчид, холбогдох алба, хэлтсийн дарга нар 16, 22 дугаар хороонд ажиллалаа.

Дүүргийн 16 дугаар хороонд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 222 айлыг цэвэр бохир усны инженерийн дэд бүтцээр хангах “Сервис центр-2” дэд бүтцийн төслийн ажил үргэлжилж байна. Газар нутгийн онцлогоос шалтаалан тус хороонд усны асуудал тулгамддаг. Тиймээс дэд бүтцэд түлхүү анхаарч, энэхүү асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа. Үүнээс гадна автобусны буудлуудыг тохижуулах, нийтийн ариун цэврийн байгууламж барих, гэрэлтүүлэг нэмэгдүүлэх, хэд хэдэн байршилд чулуун зам нөхөх хэрэгтэй байгаа юм.

Харин 22 дугаар хороонд нийтийн тээврийн асуудал хамгийн их тулгамдаад байна. Тухайн хорооны нутаг дэвсгэрт 139 дүгээр сургууль, 221 дүгээр цэцэрлэг тойрсон нийтийн тээвэр явах боломжтой дөрвөн км зам бий. Энэ замаар богино эргэлтийн автобус явуулах зайлшгүй хэрэгцээ байгааг тус хорооны Засаг дарга Ш.Нарантунгалаг ярьлаа. 

Мөн тус хорооны газар нутаг жалга, суваг ихтэй чулуулаг хэсэг элбэг тул зам тавихад хүндрэлтэй, үер усны эрсдэл өндөртэй байгаа юм. Тиймээс зураг төсөв хийж ус буулгах сувагжилтийг шийдэх шаардлагатай байна.

Эдгээр асуудалтай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, зарим асуудлыг шийдвэрлэх боломжийг судлах үүргийг холбогдох хүмүүст өгсөн юм.

 

Сүүлд нэмэгдсэн мэдээ

НИЙГЭМ, ЦАХИМ БОДЛОГЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 23 ДУГААР СУРГУУЛИЙН УСАН БАССЕ...

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж...

САР ШИНИЙН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА